Баримтын төрөл
Техник, инженерийн мэргэжлийн орчуулга
Техникийн орчуулгад хэмжих нэгж, эд ангийн нэр, үйлдлийн дараалал, анхааруулга, стандартын дугаар шууд аюулгүй ажиллагаанд нөлөөлнө. Orchuul.mn баримтын салбар, тоног төхөөрөмж, хэрэглэгчийн түвшинд тохируулан нэр томьёог нэг мөр хянана.

- Гол хяналт
- Нэгж, код, анхааруулга
- Салбар
- Уул уурхай, үйлдвэр, барилга
- Нэг мөр байдал
- Glossary ба үйлдвэрлэгчийн нэршил
Түгээмэл материал
Ямар баримт орчуулж болох вэ?
- Ашиглалт, угсралт, засварын гарын авлага
- Техникийн нөхцөл, data sheet
- Инженерийн тайлан, тооцооны тайлбар
- Зураг төслийн тайлбар, drawing note
- Стандарт, аргачлал, сорилтын протокол
- ХАБЭА, эрсдэлийн үнэлгээ, SDS
- Тоног төхөөрөмжийн паспорт, сертификат
- Тендерийн техникийн шаардлага
Нэгж, part number, анхааруулгыг өөрчлөхгүй
kW ба kWh, pressure ба flow, bolt ба screw зэрэг ойролцоо харагдах ойлголт ижил биш. Хэмжих нэгжийг дур мэдэн хөрвүүлэхгүй, эд ангийн part number, стандарт, маркийн дугаарыг эхээр нь хадгална.
Danger, warning, caution, note зэрэг аюулын түвшнийг нэг үгээр ерөнхийлөхгүй. Үйлдлийн дараалал, нөхцөл, хориглолтыг эх загварын харагдах шатлалтай нь дамжуулахыг зорьдог.
Уул уурхай, үйлдвэр, барилгын нэр томьёо
Нэг төхөөрөмж уул уурхай, барилга, эрчим хүчний төсөлд өөр нэршилтэй байж болно. Төслийн glossary, P&ID legend, үйлдвэрлэгчийн каталог, өмнөх баталсан орчуулга байвал хамгийн эхэнд өгнө үү.
Orchuul.mn орчуулгыг бэлтгэнэ; зураг төсөл, тоног төхөөрөмж, аюулгүй ажиллагааны техникийн зөв эсэхийг инженерийн хувьд батлахгүй. Ашиглалтаас өмнө эрх бүхий инженер эх болон орчуулгыг хамтад нь хянана.
Orchuul.mn
Орчуулгаа 3 алхмаар захиална
Orchuul.mn-ийн онлайн захиалгаар орчуулгын файлаа найдвартай, шуурхай илгээнэ. Танд баталгаат орчуулга эсвэл тамгатай орчуулга хэрэгтэй бол шаардлагаа тэмдэглээрэй; эх нооргийг мэргэжлийн орчуулагч хянаж эцэслэнэ.
- 01
Файлаа оруулна
PDF, Word эсвэл зургаа хамгаалалттай захиалгын урсгалаар оруулна.
- 02
Хэл, үнэ, хугацаагаа сонгоно
Үгийн тоо, боломжит хугацаа, эцсийн үнийн саналаа төлбөрөөс өмнө харна.
- 03
Баталгаат PDF авна
AI эх нооргийг мэргэшсэн орчуулагч хянаж, тамга гарын үсэгтэй эцсийн PDF хүргэнэ.
Файл оруулахаас өмнө
Энэ жагсаалтаар шалгаарай
- Тоног төхөөрөмж, төсөл, салбарыг тодорхойлох
- Glossary, part list, drawing legend хавсаргах
- Зураг, схемийн өндөр нягтаршилтай эх өгөх
- Нэгж хөрвүүлэх эсэхийг бичгээр заах
- Аюулгүй ажиллагааны эцсийн инженерийн хяналт хийх
Тодорхой хариулт
Түгээмэл асуулт
Зураг, схем доторх бичвэрийг орчуулах уу?
Уншигдахуйц байвал орчуулж болно. CAD эсвэл засварлах эх файл, өндөр нягтаршилтай зураг өгвөл байрлал, холбоог илүү сайн хадгална.
Хэмжих нэгжийг SI систем рүү хөрвүүлэх үү?
Анхдагчаар эх нэгжийг хадгална. Хөрвүүлэлт шаардвал инженерийн баталсан дүрэм, нарийвчлалыг урьдчилан өгнө.
Техникийн орчуулгыг ашиглалтад шууд өгөх үү?
Эрх бүхий инженер үйлдвэрлэгчийн эх заавартай хамт эцэслэн хянах шаардлагатай.
