Сүүлд шинэчилсэн
2026-07-02
Энэхүү үйлчилгээний нөхцөл нь orchuul.mn платформыг хэрэглэгчийн зүгээс ашиглахтай холбоотой үндсэн эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлно.
Платформыг ашиглаж, баримт байршуулж, захиалга үргэлжлүүлснээр та энэхүү нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
Орчуулга бэлэн болсны дараа захиалагч 3 хоногийн дотор орчуулгаа шалгаж баталгаажуулах эсвэл засварын хүсэлт илгээх ёстой.
Засварын хүсэлт нь зөвхөн анх оруулсан эх баримтын хүрээнд байна. Эхэд байхгүй шинэ мэдээлэл нэмэх, утгыг өөрчлөх, баримтын тоо, нэр, огноо, нөхцөлийг өөрчлүүлэх хүсэлт нь засвар биш.
Orchuul.mn нь эхэд үнэнч, утга алдагдаагүй, дутуу орхигдоогүй, нэр томьёо болон формат нь боломжийн хэмжээнд зөв орчуулгыг стандарт гэж үзнэ.
Төлбөр автоматаар буцаагдахгүй. Буцаалт нь зөвхөн админ шалгалтаар бодит алдаа, материаллаг асуудал, дутуу орчуулга, буруу файл, хугацааны ноцтой зөрчил зэрэг нь тогтоогдсон үед хэсэгчлэн эсвэл бүтнээр шийдвэрлэгдэнэ.
Захиалагчийн хувийн найруулгын сонголт, эх баримтаа дараа нь өөрчилсөн байдал, эхэд байхгүй агуулга нэмүүлэх хүсэлт, эсвэл хангалттай нотолгоогүй гомдол нь буцаалтын үндэслэл болохгүй.
Маргаантай үед платформ засвар шаардах, орчуулгыг зөв гэж үзэх, өөр орчуулагчид шилжүүлэх, хэсэгчилсэн эсвэл бүтэн буцаалт хийх, эсвэл үндэслэлгүй гомдлыг тэмдэглэх шийдвэр гаргаж болно.
orchuul.mn нь баримт бичгийн орчуулгын захиалга холбох зуучлалын платформ бөгөөд хэрэглэгчийн захиалгыг хүлээн авч, орчуулагчийн гүйцэтгэл болон эцсийн цахим хүлээлгэн өгөх урсгалыг зохион байгуулна.
Платформ нь захиалагч болон бие даасан чөлөөт орчуулагч нарыг холбох зуучлах талбар (marketplace) бөгөөд орчуулгын үйлчилгээний гэрээний шууд тал болохгүй. Тиймээс орчуулгын агуулгын үнэн зөв, тохиромжтой байдал, эсвэл үүнээс үүдэн гарах аливаа агуулгын хохиролд платформ хариуцлага хүлээхгүй (safe harbor).
Платформ нь мэргэшсэн орчуулагчийн гүйцэтгэл болон шаардлагатай тохиолдолд баталгаажуулалттай ажиллана.
Платформын үнийн санал авах хуудас нь нийтэд нээлттэй бөгөөд хэрэглэгч системд нэвтрэлгүйгээр файлаа оруулж, урьдчилсан үнийн тооцоог харах боломжтой. Захиалга үүсгэхийн тулд системд нэвтрэх шаардлагатай бөгөөд урьдчилж оруулсан файл болон сонголтууд автоматаар шилжинэ.
Орчуулгын үнийн тооцоолол нь баримт бичгийн бодит үгийн тоонд суурилна. Ингэхдээ тоо, тэмдэг болон 1 үсэгтэй үгсийг үгийн тоонд тооцохгүй.
Төлбөр баталгаажсаны дараа захиалга дотоод ажлын урсгалд орж, системийн бэлтгэл хийгдсэний дараа тохирох орчуулагчид харагдана.
Ажил хүлээн авсан орчуулагч тухайн орчуулгын ажлын чанар, утга найруулгыг бүрэн хариуцна.
Орчуулагч ажил авсны дараа хэрэглэгч болон орчуулагч тухайн ажлын хүрээнд платформын дотоод чат ашиглан тодруулга солилцож болно.
Чат нь зөвхөн тухайн ажлыг гүйцэтгэхтэй холбоотой асуулт, хариултад зориулагдана. Хэрэглэгч платформоос гадуур холбоо тогтоох, шууд төлбөр хийхийг хориглоно.
Платформ болон орчуулагч тал захиалгын чанарыг хангахыг зорьдог боловч эцсийн хэрэглээний эрсдэлийг хэрэглэгч өөрөө үнэлнэ. Орчуулгатай холбоотой маргааныг платформын дүрмийн дагуу шийдвэрлэнэ.
Орчуулга бэлэн болж системд байршсаны дараа захиалагчид 72 цагийн (3 календарь хоног) хяналтын хугацаа (Approval Period) олгоно. Захиалагч энэ хугацаанд орчуулгыг шалгаад дараах үйлдлийг хийх боломжтой:
1) Батлах / Approve (ажлыг эцэслэн хааж, орчуулагчийн хөлсийг баланст нь олгоно),
2) Засвар хүсэх / Request Revision (орчуулагчид засуулахаар буцаана),
3) Маргаан үүсгэх / Dispute (буцаалт хүсэж админд илгээнэ).
Хэрэв захиалагч 72 цагийн дотор ямар нэгэн хариу үйлдэл хийхгүй бол систем автоматаар баталгаажуулж (Auto-Approval), ажлыг дууссанд тооцон гүйлгээ хууль ёсоор хаагдана.
Засварын хүсэлт нь зөвхөн анх захиалсан эх баримтын хүрээнд хамаарах бөгөөд шинээр хуудас, файл нэмэхэд хамаарахгүй.
Төлбөр буцаалтыг зөвхөн дараах тодорхой, бодит нөхцөлүүдэд админ хянан шийдвэрлэнэ:
Орчуулсан материал бэлэн болмогц хэрэглэгч платформоос цахимаар үзэх, татах боломжтой.
Бүх захиалгад цахим хувилбар (PDF, Word) автоматаар багтана. Платформ зөвхөн цахим хувилбарыг хүлээлгэн өгөхийг хариуцна.
Очиж авах, хүргэлтээр авах, цаасан хувь, орчуулагчийн тамга, баталгаажуулалт болон нотариаттай холбоотой аливаа тохиролцоог хэрэглэгч болон орчуулагч өөрсдөө чатаар харилцан тохиролцох бөгөөд платформ үүнд ямар нэгэн оролцоо, зуучлал хийхгүй, хариуцлага хүлээхгүй. Энэхүү хувийн тохиролцооны явцад үүссэн аливаа маргаанд платформ хариуцлага хүлээхгүй бөгөөд энэ нь үйлчилгээний төлбөр, сахилгын тооцоонд хамаарахгүй.
Платформ нь захиалгын урсгал болон төлбөрийн дамжуулалтыг зохион байгуулдаг боловч хэрэглэгчийн орчуулгыг ашигласнаас үүдэн гарсан шууд бус болон үр дагаврын хохирол (элчин сайдын яамны татгалзал, виз хаагдах, ажил/сургуулийн өргөдөл хоцрох, хуулийн маргаан гэх мэт)-ыг огт хариуцахгүй. Хэрэглэгч орчуулгыг ашиглахаасаа өмнө бүрэн шалгаж, нягтлах үүрэгтэй.
Платформын хүлээх аливаа хариуцлагын дээд хэмжээ (Limitation of Liability) нь тухайн маргаантай захиалгын хувьд хэрэглэгчээс платформд төлсөн бодит дүнгийн (exact fee paid) хэмжээгээр хатуу хязгаарлагдах бөгөөд үүнээс хэтрэхгүй.
Хэрэглэгч нь хууль бус, оюуны өмчийн зөрчилтэй эсвэл гуравдагч этгээдийн эрхийг зөрчсөн баримт бичиг байршуулснаас үүдэн платформд учирсан аливаа хохирол, шүүхийн зардал, өмгөөлөгчийн хөлс, гуравдагч этгээдээс гаргасан нэхэмжлэлийн хохирлыг бүрэн хариуцаж, платформыг хохиролгүй болгох үүрэг хүлээж байгааг хүлээн зөвшөөрнө.
Энэхүү Үйлчилгээний нөхцөлтэй холбоотой үүссэн аливаа маргааныг талууд эхний ээлжинд харилцан зөвшилцөх замаар найрсаг аргаар шийдвэрлэхийг эрмэлзэнэ. Зөвшилцөх хүсэлт гаргаснаас хойш 30 хоногийн дотор шийдэлд хүрч чадаагүй тохиолдолд маргааныг Монгол Улсын хуулийн дагуу Улаанбаатар хотын эрх бүхий шүүхээр шийдвэрлүүлнэ.
Нийтийн нэхэмжлэлээс татгалзах (Class Action Waiver): Платформын хэрэглэгч бүр платформын эсрэг зөвхөн хувийн журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд ямар ч тохиолдолд бусад этгээдтэй нэгдэн хамтарсан нэхэмжлэл гаргах, нийтийн нэхэмжлэлд (class action) оролцох эрхээсээ бүрэн татгалзаж байгааг хүлээн зөвшөөрнө.